Төсөл бичэх аргачилал

2011-06-04,

Дэвшилтэт санаагаа бусдаар дэмжүүлэхийн тулд, бусадтай хамтран ажиллахын тулд төслөө бичих нь судалгаатай дүүцхүйц ажил байдаг.
                Төслийн бүтэц
 Т
өслийн баримт бичиг нь доор дурьдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг дэд хэсэг болгон дугаарлах нь зүйтэй.
               I. Т
өслийн баримт бичгийн хавтас 
                II. Т
өслийн хураангуй буюу товчоо
                 III. Танилцуулга
                  IV. 
Үндэслэл буюу хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал
                   V. Т
өслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм
                    VI. Аргачилал,
үйл ажиллагаа
                     VII. 
Үнэлгээ дүгнэлт, тайлан
                      VIII. Т
өслийн тогтвортой байдал
                       IX. Т
өсөв
                        X. Хавсралт дагалдах материал
                I.Т
өслийн баримт бичгийн хавтас
 Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн
үг юм. Иймд анхаарал татахаар өнгө үзэмж, хийц загвартай байвал зохино.

               II.Төслийн хураангуй
 Энэ хэсэгт т
өслийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгө оруулалт, оролцогчдын тухай мэдээллийг хураангуйлан товч тодорхой бичих бөгөөд нэг хуудсанд багтаж байвал зохимжтой юм. Дараахь асуултанд хариу өгөхүйц нэгээс хоёр өгүүлбэр байхад хангалттай.
Үүнд:
• Т
өслийн нэр
• Т
өслийг хэрэгжүүлэгч
• Т
өсөл хэрэгжих байршил
• Т
өслийн зориулалт, хэрэгцээ
• Т
өслөөс гарах үр дүнгийн тойм
• Оролцогчид(Т
өсөл хэрэгжүүлхэд хамтран ажиллах байгууллага, мэргэжилтэн,санхүүжүүлэгч, хандивлагч, нийлүүлэгч, түншүүд)
• Т
өсөлд шаардагдах хөрөнгө оруулалт(өөрөөс болон төслөөс)

              III.Танилцуулага
 Т
өслийг санаачлагч, хэрэгжүүлэгч болон захиалагч байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Үүнд төслийг хэрэгжүүлхэд оролцох хүмүүсийн мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага итгэл үнэмшил,алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэх чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ.
              IV.
Үндэслэл буюу хэрэгцээ шаардлага
 Энэ хэсэгт тухайн т
өслийн үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлхын зэрэгцээ тулгамдсан бэрхшээлтэй асуудалыг хэрхэн шийдвэрлэхийг зорьсон, төслийн гол зорилго нь байгууллагын зорилго, зорилттой уялдаж буй тухай өгүүлнэ
              V.Зорилго,зорилт,
үр дүнгийн тойм
 Оролцогчид энэ хэсгээс т
өслийн гол зорилго, түүнийг хэрэгжүүлэх зорилтууд, үр дүнгийн тухай тодорхой төсөөлөлтэй болдог. Төслийн зорилго нь чухам юуны төлөө энэ ажлыг гүйцэтгэх хэрэгтэй болсон хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл өгөх агуулагатай юм. Төслийн зорилт нь төслийг хэрхэн гүйцэтгэх үйл ажилагааны хамрах хүрээний талаар мэдээлэл өгдөг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдалд ямар өөрчлөлт бий болох вэ гэдэг нь энэ хэсэгт тодорхой харагдаж байх ёстой.
               VI.Аргачилал,
үйл ажилагаа
 Энэ хэсэгт т
өлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах аргачлал, ажлын төлөвлөгөөг энд оруулна. Мөн энэ хэсэгт чухам юу хийх вэ? гэдгийг ойлгомжтой, тодорхой бичнэ.
               VII.
Үнэлгээ дүгнэлт, тайлан
 Энэ хэсэгт т
өслийн үр дүнг хэрхэн үнэлж, дүгнэх тухай саналаа бичнэ. Үүнд тухайн төсөл зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын аргын тухай өгүүлнэ. Мөн хийсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах тухай дурьдах ёстой.
               VIII.Т
өслийн тогтвортой байдал
 Энэ хэсэгт тухайн т
өслөөр олсон амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүгийн ямар арга, эх үүсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Үүндээ тухайн төсөл дууссаны дараа энэхүү ажил, санаачилгыг дэмжих нөөц бололцоо бий, бас цаашид ч олдоно гэдгийг нотлох ёстой.
               IX.Т
өсөв
 Тухайн т
өслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн тухай бүх мэдээллийг энэ хэсэгт тусгана. Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх зардлыг жагсааж, дараахь асуултын хариулт бэлтгэсэн байвал зохино. Үүнд:
• Ямар хэмжээний санх
үүжилт хэрэгцээтэй байгаа
• Санх
үүжилтийн үлдэж буй хэсгийг ямар эх үүсвэрээр олох
• Х
өрөнгө чухам юунд зарцуулагдах тухай мэдээлэл байна.
              X.Хавсралт
 Т
өслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож, тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргасан байна.


Таньд амжилт х
үсье!


бичсэн: Amaraa11 төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax